ЭЗЭН ЧИНГИС ХААНААС АСУУСАН 73 АСУУЛТ 73 ХАРИУЛТ

2012/08/30

Хэрэв эзэн Чингис Хаан буусан бол та Хаанаас юу гэж асуух байсан бэ? гэдэгт хүмүүс дараах асуултыг асууж дараах хариултыг авав. 

1-р хэсэгт байгаа асуултын заримыг АЯНГА удган заримыг ХААН хариулав. 
2 ба 3-р хэсгийн асуултуудад ХААН өөрөө хариулт өглөө. Энэ нийтлэлийн дор комментоор Та Хаанаас юу гэж асуух байсан тухайгаа бичиж болно. ХААН БОЛ ХААН Л БАЙДАГ ЮМ БАЙНА.

Галдмаа баатар

Түүх судалгааны зарим зохиолд Галдмаа баатарыг Галдан бошготтой, эсвэл Шонуутай андуурч бичих нь бий. Энэ гурав бол ойрлцоо цаг үе амьдарч байсан 3 өөр хүн юм. Галдан бошгот бол Манжийн түрэмгийллийн эсрэг тусгаар тогтнолоо хамгаалсан төрийн зүтгэлтэн байсан бол Шонуу нь Галданцэрэн хаанд гадуурхагдан Халимагт очиж амьдарлын үнэний төлөө тэмцсэн шудрага баатар эр байсан юм. Харин Галдмаа баатар бол дөрвөн ойрадын эв нэгдлийн төлөө тэмцэгч ард түмний эгэл баатар байжээ. Тэрээр 1635 онд 4 Ойрадын зонхилогч Хошуудын Очирт цэцэн ханы гэрт төржээ. Түүний эх нь Ойрадын алдарт баатар хунтайжийн охин Цунцагролма байсан бөгөөд төрсөн дүү нь домогт Ану хатан юм. Галдмаа хүү 17 нас хүрээд хүдэр чийрэг сайхан эр болож өссөн бөгөөд баатар эрийн бүхий л шинж чанар нь тодорч эхэлсэн хэмээн шастирт тэмдэглэгдэн үлджээ. 1652 онд Ойрадууд Казахын хаант улстай дайтаж эхэлсэн бөгөөд энэ дайнд 17 настай Галдмаа хүү өөрийн хүсэлтээр явж байсан байна. Хоёр тал тулалдах газраа ирсэний дараа хамаг сайн хоёр баатараа гаргаж ирүүлд тулаан хийх санал гаргасан бөгөөд Монголын талаас Галдмаа хүү ирүүлд өөрийн саналаар гарч Казахын хаант улсын хэнд ч дийлдэж байгаагүй Янхир хэмээх баатарыг нэвт жадлан алсанаар тулааны хувь заяаг шийдэж байжээ.

 
 
 

Мэдээний ангилал

Тэнгэр Монгол Газар

Цаг агаар