Монгол хүн алмаз чулууг үйлдвэрлэх аргыг нээлээ

2013/04/16



Франкфуртын их сургуулийн эрдэмтэд ирэх оны Нобелийн шагналд нэр дэвших нь тодорхой болсон тухай Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиж эхэлжээ. Учир нь тэдгээр эрдэмтэд алмаз, маргад эрдэнийг шохойн чулуунаас гарган авч үйлдвэрлэж болдогийг батлаж шуугиант нээлт хийжээ.
Үүнийг онцлохын учир гэвэл тус нээлтийг хийсэн эрдэмтдийн багийг ахалж, гардан хийсэн эрдэмтэн нь доктор Лхамсүрэнгийн Баяржаргал ажээ. Эрдэм шинжилгээний түвшинд алмазыг хиймэл аргаар буюу шохойн чулуунаас гарган авч болохыг тэрээр баталсан байна. Энэ нь тун энгийн арга бөгөөд үүгээр хүссэн  хэмжээнийхээ алмазыг гарган авч болох юм.
Энэ нээлтийг хийсний дараагаар  бүх л эмэгтэйчүүд Л.Баяржаргал шиг залууг мөрөөдөж байна гэсэн хөгжөөнт яриа хүртэл Германд гарчээ. Германыг бүхэлд нь шуугиулж тун удахгүй дэлхий нийтийг байлдан дагуулах энэ нээлтийг хийсэн 38 настай залуу монгол эрдэмтэн олон жилийн турш хийсэн судалгаа шинжилгээнийхээ ажлыг амжилттай дуусгасандаа ихэд сэтгэл хангалуун байгаа гэнэ. Гэсэн ч шинжлэх ухааны оргил гэж байдаггүй болохоор Л.Баяржаргал улам ч гайхалтай нээлтүүдийг цаашид хийсээр байх болно хэмээн найдаж байна. Хүн төрөлхтний  олон зуун жилийн хүсэл мөрөөдөл болох хамгийн үнэтэй энэ  чулууг хиймэл аргаар тэр тусмаа шохойн чулуунаас гаргаж авах арга замыг тэр нээж чадлаа.
Алмаз бол хамгийн үнэтэй, байгалийн шинж чанараараа хамгийн хатуу чулуу хэмээгддэг. Үүнийг хиймэл аргаар хийхийн тулд дэлхийн эрдэмтэд сүүлийн 60 жилийн өмнөөс хийлмээр гаргаж эхэлсэн ч анх удаа шохойн чулуунаас гаргаж авч байгааг нь монгол хүний оюун ухаан түрүүлж чадлаа.
   www.bataar.mn

- See more at: http://bataar.mn/10000204#sthash.Bapb25uE.dpuf

0 сэтгэгдэл:

Post a Comment

 
 
 

Мэдээний ангилал

Тэнгэр Монгол Газар

Цаг агаар